Сүүлийн саруудад манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, ачаандаа ангийн бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гурван жилээс дээш ял оноодог тул тус улсад зорчиж буй иргэд ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагааа нэмэгдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.