СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-07-22

112 бараа үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өсжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх сарынхаас 0.7, 2018 оны эцсээс 4.9, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.1 хувиар өссөн аж.

Инфляц 8.1 хувьд хүрсэнд мах, махан бүтээгдэхүүний үнэ 31.6, ундаа, усны бүлгийн үнэ 10.8, бөс бараа, бэлэн хувцасных 9.8 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлжээ. Инфляц улсын хэмжээнд зургаадугаар сард 8.1 хувийн өсөлттэй байгаа бол Улаанбаатарын тухайд 1.5 пунктээр илүү буюу 9.6 хувьтай байгаа юм.

ҮСХ-ны Эдийн засгийн газрын статистикч Д.Баасан “Улаанбаатар хотод энэ оны зургаадугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 112-ын үнэ өсөж, 39 бараа, үйлчилгээний үнэ буурсан бол 193 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна” гэжээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна

.  Статистикийн мэдээллээс анхаарал татсан өөр нэг зүйл нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны зургаадугаар сард 9,110 хүн шинээр бүртгүүлсэн байна. Ажил хайж буй шалтгааныг нь харвал эдгээр хүний 52.1 хувь нь ажлаасаа чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байжээ.

Түүнчлэн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

Салхин цэцгийн тохиолдол 45.8 хувиар өссөн байна

Энэ оны эхний хагас жилд халдварт өвчнөөр 22.8 мянган иргэн тусаж, салхин цэцгээр 2141 (45.8%)-ээр сүрьеэ өвчнөөр 51 (2.5%) хүн өвчилсөн байна.

. Улаанбаатар хотод энэ оны хагас жилд  38.1 мянган эх амаржиж, 38.4 мянган хүүхэд төрүүлэв. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс нэг  хүүхдээр буурчээ.

Сурвалжилсан Э.Цэлмэг

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.