Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчидын анхааралд:
Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр төв, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 7 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын 29-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/ Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст бороотой байна. /
Баруун аймгуудын нутгаар: 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 28-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 25-27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 26-наас ихэнх нутгаар сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 23, 24, 27-нд ихэнх нутгаар бороо, 25, 28-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 25, 26-нд ихэнх нутгаар дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 23, 24-нд ихэнх нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 27, 28-нд дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи 27-28-нд зарим газраар секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 26-наас нутгийн өмнөд хэсгээр хална.
Говийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус байна. 25-26-нд ихэнх нутгаар хална.