Энэ сарын 25-ны пүрэв гарагаас эхлэн замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор дараах замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргалаас тодрууллаа.
Улаанбаатар хотын таван туслах замын хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулахаар болсон. Энэ замуудад зохиомол түгжрэл үүсэж, оршин суугчдын зүгээс ихээхэн гомдол ирдэг байсан нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлэхээр болсон. Эхний ээлжид тэмдэг тэмдэглэгээг байршуулахаас гадна замын цагдаа зохицуулалт хийнэ.
Компьютер ландыг тойрсон замаар нар буруу эргэх чиглэлд нэг чигийн хөдөлгөөнд оролцоно.
Чингэлтэй дүүргийн Тэди төвийн зүүн замыг хойноосоо урагшаа нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа. Ингээд Урт цагааны замаараа яваад Найман шарга худалдааны төвийн замыг урдаасаа хойшоо нэг чигийн хөдөлгөөнд оруулж, Тэди төв-Урт цагааны замыг нар зөвөөр нэг чигийн хөдөлгөөнд оруулсан.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Мөнгөн завъяа зүүн талын орон сууцны хороолол руу ордог замыг урдаасаа хойшоо нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа. Ард кино театраас орж ирсэн тээврийн хэрэгслүүд зөвхөн баруун гар тийшээ эргэж, нэг чигийн хөдөлгөөний дагана.
Баянзүрх дүүргийн Гялс шинжилгээний төв рүүгээ зүүнээсээ баруун чиглэлд нэг чиг, баруунаас зүүн чиглэлд төв замаар явах боломжтой.
Хөдөө аж ахуйн яамнаас Баянзүрх зах руу нэг чиглэлд ороод захынхаа урдуураа тойроод зүүн чиглэлд жижиг тойрог хүртэл нэг чигийн тойрогт орно.