МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг төлөөлж, 2012-2014 оны хооронд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилийг шүүх хурал энэ сарын 24-ний өдөр ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрчим хүчний сайд асан М.Сономпилд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг ийнхүү товложээ.
Тэрбээр Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд холбогдсон учраас АТГ-аас яллагдагчаар татлаа хэмээн өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.