СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-07-22

Нэгдүгээр ангийн дахин элсэлт ирэх сард эхэлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг өнгөрсөн тавдугаар сард бүртгэсэн билээ. 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан настай  38 232 хүүхэд  элсэнэ.

Гэвч эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ төрийн болон хувийн сургуульд суралцуулах эсэхээс хамаарч бүртгэл 70 хувьтай явагдсан байна.

. Нэгдүгээр ангид 2013  оны 1 дүгээр сарын 1-нээс  мөн оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлнэ.

Таван настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэн, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй аж. Сургуульд бүртгүүлэхдээ хүүхдийн  төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх болон асран хамгаалагчийн  цахим  үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг зэргийг бүртгүүлнэ. Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.

Элсэгчдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:

  • Эцэг эх болон хүүхэд хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байх
  • Эцэг эх, асран хамгаалах болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.
  • Эцэг эх хоёр нь өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгүүлнэ. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ

. Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна.

Таны хүүхэд харьяаллаараа аль сургуульд элсэхийг дараах мэдээллээс харна уу.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.