СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Ганбат: НЗД С.Амарсайханыг эрүүл мэндийн салбараас савраа татахыг шаардаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд өнөөдөр тус төвийн даргыг хууль бусаар халж байгааг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дүрс оношилгооны эмч Б.Ганбат:

Энэ оны долдугаарын сарын 10-ны өдөр НЭМГ-ын хоёр хүн манай байгууллага дээр ирж, байгууллагын дарга Ө.Батжаргалыг тодорхой үндэслэл шалтгаангүйгээр, хууль бусаар, төрийн баяр наадмын өмнө ажлаас нь халсан.

Төрийн наадмын өмнөхөн байгууллагынхаа шилдэг ажилтнуудад төрийн дээд одон медаль гардуулж, баяр хөөрийн байдалтай байх үед нь гэнэт ийм зүйл тохиосныг бид бүхэн улс төрийн шалтгаантай гэж үзэж байна.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарын хууль бус үйлдлийг эсэргүүцэн тус дүүргийн 460 гаруй эмч эмнэлгийн байгууллагын ажилтнууд гарын үсгээ зуран эсэргүүцлээ илэрхийлж байна. Бид гарын үсэгтэй эсэргүүцэл шаардлага Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт хүргүүлсэн.

Манай байгууллага өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбартаа жишиг тогтоож чадсан. Бүдүүн шулуун гэдэсний мэс засал, дурангийн мэс заслыг манайхаас өөр аль ч дүүрэг хийхгүй байгаа. Энэ бол Ө.Батжаргал даргын, түүний бүрдүүлсэн баг хамт олны гавьяа. Гэтэл “Ачтан” эмнэлгийн даргаар ажиллаж байсан, уламжлалтын эмч мэргэжилтэй Ц.Балдандугар гэдэг хүн шинэ даргаар ирлээ. Манай дүүргийн эрүүл мэндийн салбар уналтад орчихсон бол хамаа алга. Гэтэл хамгийн амжилттай яваа, хийсэн бүтээсэн зүйлтэй энэ дүүргийн удирдлагыг сольж, битгий самраач гэж шаардаж байна. Улс төрчид та бүхэн бусад томилгоогоо хийж болно. Харин эрүүл мэндийн салбараас хол байгаач ээ хэмээн хүсэж байна. Эрүүл мэндийн салбар бол улс төрчдийн тоглоом биш. Шинээр даргаар томилогдсон Ц.Балдандугар гэдэг хүн өмнө нь БГД-ийн 6-р хорооноос хоёр ч удаа сонгуульд нэр дэвшсэн, МАН-ын гишүүн, улс төрч хүн. Харин манай хуучин дарга Ө.Батжаргал улс төрөөс хол хөндий, эрүүл мэндийн салбарт ам, амьдралаа зориулж байгаа хүн.

Баянгол эрүүл мэндийн төвийн хүүхэд өсвөр үеийн эмч Б.Оюунбаяр:

Эрүүл мэндийн салбар бол улс төрчдийн тоглоом биш гэдгийг олон нийтэд мэдэгдэж байна. Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал 1998 оноос эхлэн тус дүүрэгт эмчийн ажлаас ажлын гараагаа эхэлж, 2013 онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд маш их үр бүтээлтэй ажиллаж байсныг түмэн олон мэднэ.

Яаралтай тусламжийн эмч Б.Отгонцэцэг:

Манай У.Батжаргал дарга бүх залуу эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, ажиллах боломж бололцоогоор бүхэн хангах чиглэлээр идэвхтэй ажилласны дүнд бусад дүүрэгт хийгддэггүй гурав дахь шатлалын эмчилгээг хийдэг болж чадсан. Тухайлбал, нуруу нугасны мэс засал, дурангийн мэс засал, мэдрэлийн мэс заслыг хийж байгаа нь бодит ололт юм. Эрүүл мэндийн салбар бол улс төрчдийн тоглоом биш, тиймээс ажлаа сайн хийж байаа эмч, эмнэлгийн ажилтныг ажлаас халж, үйл ажиллагааг доголдуулахгүй байхыг залуу эмч нарыг төлөөлөн шаардаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.