СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ дэлхийн улс орнуудын сонгуульд нөлөөлөхдөө “гаршсан”

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков “Дэлхийн улс орнуудад болж буй ямар ч шатны сонгуульд ОХУ нөлөөлж байгаагүй, нөлөөлөх ч үгүй” гэж “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр “Дэлхийн улс орнуудын сонгуульд нөлөөлөхдөө АНУ “гаршсан”. Тиймээс л бусдыг өөр шигээ санаж буй хэрэг. АНУ-ын Ардчилсан намын гишүүд ОХУ-ыг Ерөнхийлөгчийнхөө сонгуульд нөлөөлсөн гэдэгт өнөөг хүртэл итгэсээр байгаа. Яг үнэндээ эдгээр хий хоосон таамаглал нь үнэнээс хэт зөрүүтэй. АНУ-ын зарим албан тушаалтнууд ОХУ-ыг өөрийн дайснаа хэмээх ойлголтыг ард иргэдэдээ төрүүлэхийн тулд иймэрхүү юм ярьдаг бололтой. Америк хамтрагчдыгаа бид иймэрхүү асуудалд бус хоёр талын харилцаагаа зохицуулахад анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Бидний харилцаа нь Вашингтоны буруугаас болж нэлээн хүйтрээд байгаа. Хоёр улсын харилцааг хэвийн болгохын тулд хугацаа шаардлагатай. Бид харилцаагаа хэвийн болгоход хэзээд бэлэн. Энэ тухай Ерөнхийлөгч Владимир Путин ч мэдэгдэж байсан удаатай. Харин АНУ-ын төрийн болон улс төрийн зүтгэлтнүүд үүнд бэлэн байна уу гэдэг нь асуудал болж байна” гэжээ.

удаатай. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Урьд өмнө нь АНУ-ын тусгай албаны болон холбогдох албан тушаалтнууд иймэрхүү асуудал огт хөндөж байгаагүй. Энэ нь Майкл Пампео худлаа ярьж буй гэдгийг батлах хамгийн найдвартай нотолгоо” гэж мэдэгдсэн. Тэрбээр “АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдохоос өмнө ийм асуудал огт гарч байгаагүй. Вашингтон ямар ч үндэслэл, нотолгоогүйгээр Кремлийг буруутгаж, хоёр улсын харилцаанд половчуудад олзлогдсон охид бүсгүйчүүдийн уйлаан майлаан шиг юм эхлүүлсэн” хэмээжээ.

Эх сурвалж: «российская газета» сонин (https://rg.ru/2018/01/08/ mid-v-otlichie-ot-ssha-rossiia-ne-vmeshivaetsia-v-vybory-v-drugih-stranah.html )

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.