СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Цахим бүртгэлээр шинээр 18849 хүүхдийг цэцэрлэгт элсүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Энэ оны хичээлийн жилд нийслэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянган хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 мянга гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123 мянган гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байна.

. Энэ жил цахим бүртгэлээр шинээр 18849 хүүхэд элсэх боломжтой бөгөөд хоёр настай 11913 хүүхэд элсүүлэх гэнэ.

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн хоёр настай хүүхдүүд цэцэрлэгийн цахим бүртгэлд бүртгүүлнэ. Тухайн хүүхдийн ээжийн нь оршин суугаа хаяг дээрх хамран сургах тойргийн цэцэрлэгт бүртгэхийг анхааруулав.

. Шинээр цэцэрлэг ашиглалтад орж байгаа ч цэцэрлэгийн хамрагдалт 83 хувь хүрч байгаа юм.

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл “. 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой. Нэг ангид 40 хүүхэд бүртгэх бөгөөд хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар сонгох юм” хэмээв.

Мөн цахим элсэлтийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээх аж.

бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.