Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд хамгийн эрэлттэй байсан мэргэжлийг “Форбес” сэтгүүл нэрлэжээ. Жагсаалтын талаас илүү хувьд нь эрүүл мэнд болон анагаах ухааны салбарын мэргэжлүүд багтсан байна. Жагсаалтын эхэнд нойрсуулагч эмчийн мэргэжил оржээ. Энэ мэргэжил нь мэс заслын хамгийн чухал хэсгийн нэг төдийгүй тооцоолох чадварыг тухайн мэргэжилтнээс шаарддаг. Энэ мэргэжлийн ажлын хөлс АНУ-д жилийн 350 мянган ам.доллараар хэмжигдэнэ. Түүнчлэн хиймэл шүд хийдэг эмч, сувилагч, хүүхдийн эмч, эхо дуран оношлогооны эмч, мэс засалч зэрэг мэргэжил эрэлттэйд орж байна.
Жагсаалтад мөн компьютерийн инженер, программ хангамжийн инженер зэрэг мэргэжил багтжээ. Программ хангамжийн мэргэжил ойролцоогоор жилийн 168 мянган ам.долларын цалинтай аж. АНУ-ын статистикийн хорооноос ирэх 2020 хүртэлх дэлхийн хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтай байх мэргэжлийн жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтыг мөн л эрүүл мэнд, анагаахын салбарын мэргэжлүүд тэргүүлжээ. Жагсаалтын нэгдүгээрт, нүдний эмч орсон бөгөөд жилийн цалин нь 166 мянган ам.доллараар хэмжигдэж байгаа бол жагсаалтын эхний аравт малын эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн болон программ хангамжийн инженер зэрэг мэргэжил багтсан байна.