Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтаар хөх өнгийн бүхээгтэй Porter маркийн автомашиныг шалгахад Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас тээвэрлэн авч явсан 500 кг бугын эврийг илрүүлжээ. Их хэмжээний бугын эвэр тээвэрлэж явсан иргэн Т-г саатуулж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна хэмээн НМХГ-аас мэдээллээ.