“Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлсэн тул уг авто замыг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийн түр замаар хөдөлгөөнд оролцохоор болсон.
Дархан чиглэлийн авто зам засварт орсон тул иргэд төмөр замаар зорчих эрэлт ихэссэн тул энэ сарын 21-нээс өдөр бүр рейлбус галт тэрэг Дархан-Уул аймаг руу зорчихоор болсон байна. Иргэдэд сануулахад энэ сарын 30-наас эхлэн мягмар гарагаас бусад бүх өдрүүдэд рейлбус Улаанбаатараас 09:10-13:35 цаг хүртэл явах гэнэ.
Рейлбусаар зорчих том хүн 14600, хүүхэд 6400 төгрөг төлөх юм.
Тасалбарын үнэ:
🔴УБ-Дархан
🚻Том хүн: Энгийн суудал-14600₮, зөөлөн суудал-16400₮. 🚼Хүүхэд: энгийн суудал-6400₮, зөөлөн суудал-7100₮.
🔵 УБ-Баруунхараа
🚻Том хүн:энгийн суудал-13200₮, зөөлөн суудал-14900₮.
🚼Хүүхэд:энгийн суудал-6400₮, зөөлөн суудал-7100₮.
🔴УБ-Зүүнхараа
🚻Том хүн:энгийн суудал-11400₮, зөөлөн суудал-12800₮. 🚼Хүүхэд:энгийн суудал-5000₮, зөөлөн суудал-5500₮.
🔵УБ-Шатан
🚻Том хүн:энгийн суудал-9800₮, зөөлөн суудал-11000₮.
🚼Хүүхэд:энгийн суудал-4600₮, зөөлөн суудал-5100₮.
🔵УБ-Толгойт
🚻Том хүн:энгийн суудал-1500₮, зөөлөн суудал-1700₮.
🚼Хүүхэд:энгийн суудал-700₮, зөөлөн суудал-800₮.
Цагийн хуваарь:
УБ-аас 09:10 цагт хөдлөөд, Дархан-д 13:35 цагт ирнэ.
Дархан-с 14:00 цагт хөдлөөд, УБ-т 19:00 цагт ирнэ.