Дэлхийн шилдэг тоглолт: Sher "Farewell"
Дэлхийн шилдэг тоглолт: Sher "Farewell"

 

Үзэгч сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Америкийн алдарт дуучин Шерийн 2002-2005 оны хооронд тоглогдсон "Living Proof: The Farewell Tour" аялан тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Living Proof: The Farewell Tour

Америкийн дуучин, жүжигчин Шер өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо дэлхий нийтийг байлдан дагуулж чадсан юм. Тэрээр нөхрийнхөө хамт 1965 онд дуулсан "I Got You Babe" дуу нь Англи болон Америкт хит жагсаалтуудыг тэргүүлэхээс гадна 1967 оныг хүртэл тэдний уран бүтээл дэлхий даяар 40 гаруй сая хувь борлогдсон нь бий. Харин ганцаарчилсан уран бүтээлээ 1966 онд эхлүүлсэн ба түүний анхны сингл болох  "Bang Bang (My Baby Shot Me Down)" дуу нь нэг саяаас дээш хувь борлогдож чадсан юм. 

Шер өөрийн бүхий л хит дуунуудаас бүрдсэн "Living Proof: The Farewell Tour" аялан тоглолтоо 2002 онд анх эхлүүлж 2005 оныг хүртэл нийт 326 удаа Америк болон Европ тивд тоглосон байна. Уг тоглолт нь 320 гаруй сая долларын ашигтай байсан нь бүх цаг үеийн өндөр орлого тоглолтуудын тоонд багтдаг байна. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл