Пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нурсултан хотноо зохион байгуулагдлаа.
77 орны 2700 тамирчин өрсөлдсөн энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУГТ Э.Содномпилжээ -107кг жинд өрсөлдөж өөрийн тогтоогоод байсан дэлхийн рекордоо дахин өөрөө шинэчилж дэлхийн аварга боллоо. Тэрээр өмнө нь хэвтээ шахалтын төрөлд дэлхийн рекордыг 244кг жингээр тогтоогоод байсан бол энэ удаад 247кг болгож шинэчлэн тогтоолоо. "Дэлхийг өргөн тэнхээтэй" Рио-2016 паралимпын наадмын хүрэл, ДАШТ-ны хошой аварга, мөнгө, хүрэл медальт, дэлхийн цом, азийн наадам, азийн аваргын аварга МУГТ Э.Содномпилжээ танд баяр хүргэе.