СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-20

Гүүрэн гарцуудын цахилгаан шатыг хариуцах эзэнтэй болгожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Нийслэлийн хэмжээнд төсвийн хөрөнгөөр байгуулсан таван гүүрэн гарц, гурван нүхэн гарц байдаг.

Нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу өнгөрсөн зургаадугаар сард “Улаанбаатар шат” НӨҮГ-ын дарга, ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 120 мянгатад байрлах гүүрэн гарцын цахилгаан шат, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байрлах гүүрэн гарцын цахилгаан шат, 100 айлд байрлах цахилгаан шатуудын эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг сольж ашиглалтад оруулсан байна.

Цаашид гүүрэн гарцын цахилгаан шатуудыг хариуцах хоёр ээлжийн ажилтан ажиллуулах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар танилцуулжээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.