Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.
Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар: 16,17-нд зарим газраар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 18-наас сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 16-17 нд ихэнх нутгаар халах боловч 18-наас сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 19,20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр халж шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, 18-наас нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17,18-нд нутгийн баруун хэсгээр, 19,20-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр халж шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, 19-нөөс сэрүүсч шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.