СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-19

Сурагчийн дүрэмт хувцас ирэх сарын 1-ээс худалдаанд гарна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ц.Дуламсүрэн

Наадмын дараа намар гэж. Амралт зугаалга дуусч ажил хөдөлмөртөө анхаарч эхлэх үе наадмын дараа өрнөдөг. Учир нь төд удалгүй хичээлийн шинэ жилийн бэлтгэл хийх цаг болж, томоохон худалдааны төвүүдийн ачаалал нэмэгдэж эхлэх үе ойртсоор байна. Хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн сурагчийн дүрэмт хувцасны үнэ, материалын чанартай холбоотой асуудал эцэг эхчүүдийн хувьд томоохон бэрхшээлийн нэг болдог. Жил болгон л бөөсөрдөг пиджак, ханцуйн нь урагддаг цамцны тухай ярьж, тэнгэрт хадаж, газарт унасан үнэ хэлэх худалдаачдын ялгааг үл танин, хаанаас ямар дүрэмт хувцас авах тухай ам уралдуулан ярих эцэг, эхчүүд сошиал ертөнцөд ч олон байдаг. Энэ жил ч бас ийм байх болов уу. Энэхүү асуудалд томоохон үйлдвэрлэгч компаниуд хэрхэн анхаарал хандуулж, зах, худалдааны төвүүдэд ямар өртгөөр худалдаалж байгааг сурвалжлахаар “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Шилмэл загвар” компани, “Батзүү” ХХК-­г зорив.

Ур хийц, материал, шинэ содон загвараараа алдаршсан . Өөрсдийн онцлогийг харуулсан, бусдаас ялгагдах дүрэмт хувцсыг захиалгаар хийлгэдэг сургуулиуд ч цөөнгүй. Олон жилийн туршлагатай, хэрэглэгчдэдээ танил болсон “Батзүү” ХХК-­тай 50 сургууль гэрээ байгуулж, захиалга өгсөн байна. Тус компани сурагчийн дүрэмт хувцасны үнээ нэмээгүй болохыг мэдэгдлээ. Тодруулбал, бага ангийн эмэгтэй дүрэмт хувцас 41 мянган төгрөг, эрэгтэйг нь 61 мянган төгрөгөөр худалдаалах юм байна. Харин дунд ангийн дүрэмт хувцас 76 мянга, ахлах ангийн сурагчид 98 мянган төгрөгөөр дүрэмт хувцсаа авах боломжтой аж.

Харин “Шилмэл загвар” компанийн худалдааны ажилтан Д.Цэвэлсүрэн “Энэ жил манай байгууллага дүрэмт хувцасны үнийг 5­8 хувиар нэмсэн” гэв. Энэ тухай тодруулбал, болж. Харин өөр худалдан авах боломжтой юм байна. Тэд хувцасны ноос бөөгнөрөлийг багасгах үүднээс 40 хувийн ноос агуулах стандарттай дүрэмт хувцасны ноосны хэмжээг багасгаж давуун материалтай дүүцхүйц болгосон гэнэ. Цамцны материалыг Америкаас захиалж цэвэр даавуун материалаар оёж байгаа тухайгаа ч онцолж байв. 

Бид Монголдоо дүрэмт хувцас үйлдвэрлэж буй компаниудаас мэдээлэл авсны дараа ийн үнэтэй байсан бол дунд ангийн эмэгтэй, эрэгтэй дүрэмт хувцас 67 мянган төгрөг, ахлах ангийн дүрэмт хувцас 68­75 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байлаа. Үнийн хувьд ялгаатай байгаа нь цамцны материалаас шалтгаалж байгааг худалдаачид хэлж байв. Цамцыг дангаар нь 12­15 мянган төгрөгөөр авч болно. Харин зангиа 20003000 төгрөгийн ханштай байна. Худалдаачид дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй байгаа гэв. Тэд Монголд үйлдвэрлэж буй дүрэмт хувцсыг худалдаалдаггүй бөгөөд зөвхөн БНХАУ­аас орж ирсэн хувцсыг зарж байгаа аж.

Дээр дурдсан үйлдвэрлэгч компаниудаас мэдээлэл авахад дүрэмт хувцас үйлдвэрлэгч компанийн нэр тодорхойгүй, баталгаагүй газраас хувцас авснаар хүүхдэд харшил, өвчин, эмгэг үүсдэг учир лабораторийн шинжилгээнд орсон баталгаатай газраас худалдаж авах хэрэгтэйг сэрэмжлүүлж байв. Мөн ноос, ноолуураас бүрдсэн дүрэмт хувцсыг зөв угааж хэвшилгүйгээс болж чанар муу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн буруу ойлголт хэрэглэгчдийн дүнд түгээмэл байдаг тул зааврын дагуу ашиглаж сурах хэрэгтэйг дамжуулж байв. Тэгэхээр хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийхээ сонголтыг зөв хийх хэрэгтэй болж байна. Урьд жилүүдийн үнийн хөөрөгдөл энэ жил ажиглагдахгүй байгаа нь сайн хэрэг. Гэвч хичээлийн шинэ жил дөхөх тусам хувцас, хичээлийн хэрэгсэл нэмэгдэх тохиолдол багагүй гардаг. Энэ төрлийн үнийн хөөрөгдөл ашиглагдах эсэхийг дахин сурвалжлах болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.