СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ХУД-ийн 53-р цэцэрлэгийг ирэх сарын 15-нд ашиглалтад өгнө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 43,600 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Ирж буй хичээлийн жилд 64 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар 26,500 хүүхэд буюу тэдний 50 хувийг сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх боломжтой болж байгаа юм.

Гэтэл зарим цэцэрлэгийн барилгын ажил удааширч, хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй болж байна. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан баг өнөөдөр ажил нь удааширч буй зарим цэцэрлэгийн барилгын талбайд ажиллан, компаниудад ажлаа түргэвчлэхийг үүрэг болгов.

Ингээд Хан-Уул дүүргийн I хороонд байрлах 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг барьж буй “Хорго групп” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Хорго групп” ХХК-ийн ерөнхий менежер Эрэнбат “. Үүний зөрүү 140 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг яаманд хүргүүлсэн. Манай компанийн хувьд ирэх сарын 15-н гэхэд цэцэрлэгийг ашиглалтад өгнө” гэсэн хариултыг өглөө.

Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн насны 1079 хүүхэд амьдардгаас 450 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан: . Иймд хамгийн түрүүнд ашиглалтад орсон сургууль, цэцэрлэг шаардлагатай тоног төхөөрөмжийн мөнгө авах тул барилгын компаниуд хугацаандаа ажлаа гүйцэтгэх хэрэгтэй.

53 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Цэнд-Аюуш: Манай цэцэрлэг 1964 онд ашиглалтад орсон бөгөөд 140 хүүхдийн хүчин чадалтай ч 315 хүүхэд сурч хүмүүждэг. .

Уг цэцэрлэгт Хан-Уул дүүргийн I хорооны хүүхдүүд суралцахаас гадна татвар төлөгч та бүхний мөнгөөр баригдаж байгаа тул иргэд хяналт тавьж ажиллах хэрэгтэй гэнэ шүү.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.