СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэвлээр явагч гүрвэлийн шинэ төрөл зүйлийг нээн илрүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Хятадын палеонтологийн мэргэжилтнүүд Мезозойгийн үед /Юрийн галавын төгсгөлийн үеэс 79 жилийн өмнөх үе/ амьдарч байсан нисдэг үлэг гүрвэл буюу микрорэпторийн чулуужсан ясны олдвороос давхар нээлт хийж, хэвлээр явагч гүрвэлийн шинэ төрөл зүйлийг нээн илрүүлжээ.
Микрорэптор нь дэлхийн хамгийн жижиг биетэй махан идэшт үлэг гүрвэлийн төрөл зүйл юм. Эрдэмтэдийн шинжлэн судалсан микрорэпторын чулуужсан ясны олдворыг 2005 онд Хятадын Ляонин мужийн нутгаас олж байжээ.
Хятадын шинжлэх ухааны академийн дэргэдэх Сээр нуруут амьтны палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэд шинэ төрөл зүйлийн гүрвэлийн бараг бүтэн биеийн үлдэгдэлийг микрорэпторын ходоодноос олсон байна.
Мэргэжилтнүүд энэхүү олдворын судалгааны ажлын талаар Current Biology сэтгүүлд дэлгэрэнгүй нийтэлжээ.

Эх сурвалж: CCTV.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.