Хан-Уул дүүргийн 2, 3-р хороо Чингисийн өргөн чөлөөний 0,4 км авто замыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд түр хааж, “Альянстех” ХХК дулааны шугам шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Тэгвэл энэ сарын 18-н өдрийн 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээсэн юм.
Чингисийн өргө чөлөө буюу 19-ийн автобусны буудлын авто замыг ухаж сэтлээгүй бөгөөд газар доогуур тунел гарган бохир, дулааны 1000-ийн хоёр хоолойг шинээр тавьсан гэнэ. Хугацаандаа авто замыг нээгээгүй талаар албаны хүнээс тодруулахад “Тунелын цутгалтын ажил хийгээд удаагүй байтал хоёр өдөр түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний ус нэмэгдсэн ус соруулах, хонгилын цутгалтын ажлыг дахин хийсэн тул хугацаандаа амжаагүй” гэдгийг онцлон хэлэв.
Уг шугам хоолойг шинээр сольсноор Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороонд шинээр баригдаж буй орон сууцнуудын дулаан, бохирын асуудлыг бүрэн шийдэж байгаа гэнэ.
Манай сурвалжлах багийг очих үеэр замын хөдөлгөөнийг нээсэн байсан ч шугам хоолны ажил дуусаагүй 19-ийн автобусны буудлын хойд, урд талд худаг гаргах ажил хийгдэж байв. Хуваарь ёсоор энэ сарын 26-ныг хүртэл дулааны шугам сүлжээний ажлыг хийж дуусгах гэнэ.
Энэ сарын 21-ны өдөр 19-ийн автобусны буудлын 0.4 км авто замыг дахин хааж, хучилтын ажлыг хийх гэнэ. Гэхдээ аль болох шөнийн цагаар хааж иргэд, жолооч нарт төвөг удахгүй гэдгийг албаны хүмүүс дурдав.