СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн нийт цагаан будааны 38 хувийг БНХАУ тариалж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

Материаллаг үйлдвэрлэлийн хоёр дахь том салбар нь хөдөө аж ахуй бөгөөд мал аж ахуй, газар тариалангаас бүрдэж хүн амыг хүнс ний бүтээгдэхүүн, аж үйлдвэрийг түүхий эдээр хангадаг. Дэлхийн нийт хүн амын 50-иас илүү хувь нь ХАА-н салбарт ажиллаж байгаа ч улс орон бүрт харилцан адилгүй. Хөгжингүй орнуудын хувьд өндөр ашиг шим бүхий их хэмжээний таваарын бүтээгдэхүүн өгдөг элит аж ахуйнууд голлодог бол Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудад газар тариалан харин чийглэг бүсийн
хөгжиж буй орнуудын хувьд дэлхийн зах зээлд чухал хэрэгцээтэй үнэт ургамал болох цай, кофе, какао, улаан буудай, цагаан будаа, эрдэнэ шиш, чихрийн нишингэ тариалдаг. Нийт хурааж буй буудайны 80 хувийг БНХАУ, АНУ, ОХУ, Энэтхэгт тариалж нэг гагаас дунджаар 15 центнер ургац хурааж байхад ХБНГУ, Дани, Нидерланд зэрэг улсад 45-50 центнер хурааж байна. Гол экспортлогч нь АНУ, Канад, Австрали, Аргентин бол импортлогч нь ОХУ, Япон зэрэг болно.

Цагаан будаа-Зүүн Өмнөд Азийн халуун дулаан бүсэд ялангуяа тунадас ихээр унадаг Индонезийн Ява арал, Хятадын өмнөд хэсэгт жилдээ 2­3 удаа ургац авдаг. . Цагаан будаа хүн төрөлхтний хүнсний хэрэглээний томоохон хувийг эзэлдэг стратегийн бүтээгдэхүүн. Ялангуяа Азийн ард түмнийг будаагүйгээр төсөөлөх аргагүй. Урд хөршийн будааны хэрэглээ 2017 онд өмнөх оныхоосоо хоёр дахин нэмэгджээ. .

Зөвхөн байна. Ирэх жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын тогтворгүй байдлаас үүдэж, цагаан будаа ихээхэн өндөр үнэ хүрнэ шинжээчид үзэж байна. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь цагаан будааг гол хэрэглээгээ болгодог. Тиймээс ч будааны үнэ хэрхэн хэлбэлзэх нь ихээхэн чухал бөгөөд дэлхийн эдийн засагчдын анхаарлын төвд байсаар иржээ. Цагаан будааны үнийн өсөлт улаан буудай, хөх буудай зэрэг бусад үр тарианы үнэ өсөхөд ихээхэн нөлөөлдөг. 2008 онд будааны үнэ огцом өсч, үүнийг дагаад бусад үр тарианы үнэ нэмэгдсэн. 

Сахар-. Сахарын ургамал тариалалтаараа Куба, Пуэрто-Рико, Ямайка, Бразил, Перу, Энэтхэг, Индонез, Филиппин, Австрали болон Африкийн зарим орнууд тэргүүлж байна. Сахарын манжинг хүн ам нягт суурьшсан Европын сэрүүн бүсийн ОХУ, Украин, Франц, Польш, АНУ голлон тариалдаг бол чихрийн нишингийг халуун дулаан бүсэд тариалдаг.

. Энэ нь Европын холбооны нийлүүлэлт өсөх тооцоо гарсантай холбоотой аж. “Tropical Research Services” буюу “TRS”­ийн тооцоолсноор 2018 оны есдүгээр сар хүртэл элсэн чихрийн экспорт импортын эрэлтээ давсан байна. Ийнхүү энэ оны III улирал гэхэд элсэн чихрийн нийлүүлэлтийн илүүдэл 398 мянган тоннд хүрэхээр байна. Хэдий тийм боловч элсэн чихрийн хоёр дахь томоохон нийлүүлэгч Энэтхэгийн гарц буурах төлөвтэй байгаа аж. Энэ нь тус улсын 2016­-2017 оны тариалалтын хөтөлбөртэй холбоотой юм.

Харин манай улсын хувьд боллоо. . Элсэн чихрийн импортын дундаж үнэ 40 орчим хувиар буурсан ч 30 гаруй сая ам.доллар зарцуулсан нь өмнөх оноос 21 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. 

Цай, кофе­ - . Харин кофег халуун дулаан бүсийн Бразил, Колумба, Африкийн Зааны ясан эрэг, Гана, Гвиней, Ангол Улс тариална. Кофены үйлдвэрлэл өнгөрсөн жил 5.5 хувиар өссөн бөгөөд дэлхийд үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Бразил Улс жилд 43.2 сая шуудай кофе экспортолдог нь дэлхийн нийт кофены экспортын 27 орчим хувийг бүрдүүлж буй. Хэдийгээр кофены үйлдвэрлэл жил бүр өссөөр байгаа ч уур амьсгалын өөрчлөлт кофе тариалагч орнуудын хувьд томоохон заналхийлэл болж байна. Сүүлийн жилүүдэд хэт халах, эсвэл хүчтэй аадар бороо орж, хөрсний нуранги үүсэх зэргээр кофены тариалалтад ихээхэн нөлөөлсөн.

Түүнчлэн Зүүн болон Төв Африк, Латин Америк, Энэтхэг, Индонез зэрэг улсад ургуулдаг түгээмэл хэрэглэгддэг Арабика кофены буурцгийн хангамж буурч байгаа нь нутгийн иргэдийн амьжиргааны төвшинд нөлөөлсөөр байна. “Maxwell House”, “Yuban” болон “Folgers” зэрэг брэнд кофе үйлдвэрлэгчдийн нөөц дуусахад хүрч, түүхий эдийн жижиглэнгийн болон бөөний нийлүүлэлтийн үнээ 25 хувиар өсөөд байгаа юм. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж кофе тариалалтын талбай 2050 он гэхэд 50 хувиар буурах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа. гэх таамаг ч байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.