СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт, Наадам | 2019-07-18

Д.Батням: Э.Оюунболд жилийн өмнө л энэ жилийн наадамд түрүүлнэ гэдгээ ойлгочихсон байсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Дуламсүрэн

Үндэсний их баяр наадамд улсын арслан Э.Оюунболд түрүүлж Монгол Улсын 24 дэх аваргаар тодорсон билээ. Тэгвэл түүний энэхүү амжилт нэгэн эрхэмтэй салшгүй холбоотой. Тэр хүн бол “Цастын барс” клубийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Д.Батням юм. Тэрбээр “Би өөрийгөө Э.Оюунболдын багш нь гэж хэлэхгүй ээ. Сүүлийн хоёр жил Э.Оюунболдтой ажилласан” хэмээн даруухан загнана. Түүний хувьд 2000 оноос “Их шавь”-ийн дээд сургуульд бөхийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2010 оноос чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлжээ. Түүнээс хойш 2012 онд “Цастын барс” клубээ байгуулан тив дэлхийд нэрээ дуурсгасан тамирчдын залгамж халааг бэлдэж байгаа билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Сайхан зусч байна уу, та. Сайхан наадав уу?

-Сайхан зусч байна. Сайхан наадлаа. Үнэхээр сайхан наадам боллоо.

-Шинэхэн аварга Э.Оюунболд таны удирдлагад чөлөөт бөхийн бэлтгэлээ базаадаг шүү дээ. Анх хэзээнээс аварга тань дээр ирсэн үеэс яриагаа эхлэх үү?

-Хамгийн анх 2012 онд над дээр ирсэн. Э.Оюунболдын ах Д.Сумьяабазар аваргын найз н.Отгонбаатар гэж хүн байдаг юм. Тэр залуу тухайн үед Д.Сумьяабазар аваргад “Манай дүү “Аварга” дээд сургуульд сурдаг. Чөлөөтийн бэлтгэл хийлгэх гэсэн юм” гэж хэлээд над дээр анх дагуулж ирж байсан. Жил гаруй хугацаанд чөлөөтийн бэлтгэл хийсэн. Тухайн үед цолонд хүрээгүй байсан учраас “Автобусны мөнгөгүй болчихлоо багш аа. Би үндэсний бөхөөр барилдаж ивээн тэтгэгчтэй больё” гээд явсан. Тэр жилээ улсын харцага цол хүртсэн. Амжилтаа ахиулаад улсын арслан цол хүртдэг юм байна. Өөрөө ч их амны хишигтэй хүүхэд. Хүнд их тус болно. . Тэр чанарыг анхны багш нь л суулгаж өгсөн байх. Э.Оюунболдын нэг онцлог нь наадам дууслаа маргааш нь 13­нд бэлтгэлдээ ордог. Их спортоор хичээллээд, их спортын амтыг мэдэрсэн учраас хэзээ ч том тэмцээний дараа амарч болохгүй гэдгийг сайн мэддэг.

-Сүүлийн хоёр жил таныг аваргатай тулж ажилласан гэж хэлж болох байх аа?

-Тийм ээ. 2017 онд Э.Оюунболд өөрөө над руу утасдаад “Багш аа, би барилдмаар байна. Нэг зүйлийг ойлголоо. Надад тулсан багш хэрэгтэй байна. Та надтай ажиллаад өгөөч” гэсэн. Тэгэхэд нь эхэндээ ч би “Багш нь чадах юм болов уу” гээд хэд, хэдэн удаа утсаар яриулж байж уулзсан. Уулзаж ярилцаад Э.Оюунболдод таарсан бэлтгэлийн төлөвлөгөө гаргаад бэлтгэл хийлгэж эхэлсэн дээ. Бэлтгэл хийж эхлэхдээ . Түүнээс чи миний үндсэн шавь бол, би чиний үндсэн багш болно гэсэн яриа өрнөөгүй. Багш нь зүгээр л чамтай ажиллаад өгье л гэж эхэлсэн. Эхлэхдээ тавьсан аварга болох зорилгодоо өнөөдөр хүрчихээд байна. Би Э.Оюунболдыг сүүлийн хоёр жил бэлдэж өгсөн. Тэр хугацаандаа бэлтгэлийнх нь уналт, босолт, ачааллыг нь тааруулсан. Түүнээс бус Э.Оюунболдын анхны багш, үндсэн багш гээд түүнд зөндөө олон багш байгаа. Тийм болохоор би өөрийгөө Э.Оюунболдын багш гэж хэлдэггүй. Тийм ёс зүйгүй байж болохгүй. Тамирчин хүнд олон багш байдаг. Багш хүн их ч бай, бага ч бай өөрийн мэддэг зүйлээ хүнд зааж өгөхдөө сэтгэлээ зориулдаг.

-Өнгөрсөн жил аварга улсын наадмын тавын даваанд өвдөг шороодсон. Тухайн үед та хоёрын дунд ямар яриа өрнөж байв?

-Өнгөрсөн жил яг наадмын маргааш буюу 13-­нд бэлтгэлдээ ирэхдээ Э.Оюунболд надад “Багш аа хавирга хугарчихсан” гээд зургаа үзүүлсэн юм. Тэгэхэд нь би “Наадах чинь наад захын золиос. Хоёулаа ирэх жил аварга болоход чамд ямар давуу болон сул тал байгааг гаргая” гээд давуу болон сул талуудаа жагсааж бичиж байлаа. Мэдээж давуу тал нь сул талаасаа их байсан. Надад “Багш аа, бүтэн жил байна шүү дээ” гэсэн. Бүтэн жил байгаа болохоор бид хоёр сул талаасаа хасаад явья гэж ярилцсан. Тэгээд ирэхээр давуу тал нь улам нэмэгдэнэ. Давуу тал нэмэгдэх тусам энэ жилийн наадамд түрүүлэх боломж илүү их болсон. Ер нь гэж болно. Анх надтай ажиллаж эхлэхдээ бэлтгэл нь уначихсан байхад би “Аварга болох амархан. Чи л жоохон сэтгэл гаргачихвал шат дараатайгаар чиний бэлтгэл сайжраад аварга болно” гэж хэлж байсан. Тэгэхэд нүд нь сэргээд л өөртөө итгэх итгэл нэмэгдэж байгаа нь илт харагдсан юм. Мэх техник заахаас гадна тамирчдыг сэтгэл зүйгээр өргөж өгнө гэдэг маш чухал. Үүнээс гадна тамирчин хүн амжилт гаргахын тулд олон золиос гаргадаг. Тэдний нэг нь ар гэрээ орхигдуулах байдаг. Э.Оюунболдын гэрийн хүн болон хадам аав, ээж нь тамирчин хүнийг маш сайн ойлгодог. Бэлтгэлээ хийгээд явахад ар гэрийг нь ямар ч асуудалгүй даадаг. Энэ бол тамирчин хүнд маш том давуу тал болдог.

-Жилийн өмнө түрүүлнэ гэдгээ мэдэж байсан хүн наадмын бэлтгэл дээр ямархуу байсан бэ?

-Э.Оюунболд наадмын бэлтгэл болон заалны барилдаануудад унаж байсан. Тэгэхэд нь хүмүүст би “Оюунболд үндсэн формондоо долдугаар сарын 10-­14­ний хооронд орох ёстой юм. Формд орно гэдэг спортод маш ховорхон тохиолдол. Та нар тэр үед нь хараарай” гэж хэлж байсан. Яагаад ингэж хэлсэн бэ гэхээр би өөрөө бэлдсэндээ ч биш. Э.Оюунболдоос сайн барилдаж байгаа өөр олон бөх байгаа ч тэд Э.Оюунболд шиг бяр, сэтгэл зүй, бэлтгэл зэрэг бүх зүйл нь жигдэрсэн харагдаагүй. 

-Төлөвлөгөөтэй бэлтгэлийг жилийн туршид хийхдээ ачааллаа хэрхэн тааруулж байв?

-Дагестан явахаас өмнө долоо хоногт зургаан удаа бэлтгэл хийдэг байсан. Сүүлдээ яаж ачаалал өгөхөөсөө хамаараад цөөлсөн. Тав, дөрөв, гурав, хоёр, нэг гээд л явсан даа.

-Энэ жилийн наадмаар гарч барилдаж байх үед нь та юу захьсан бэ?

-Бэлтгэл дээр бид хоёр бүрэн ойлголцсон байсан. Тийм болохоор захих зүйл байгаагүй. Барилдаад ороод ирэхэд нь “Тайван амар” дараагийн даваанд чи барилдаанаа хийх ёстой л гэж хэлсэн. Түүнээс би тэр бөхийг амла, тэгж барилд гэж хэлэх шаардлага байгаагүй. Яагаад гэвэл бэлтгэл дээр даваа бүхнээ тооцоолоод ярьчихсан байсан. Нэг удаа муухай орилсон. Тэр нь Н.Батсуурь аваргатай барилдаж байхад миний хэлээгүй барьцыг барьж намайг нэг орилуулсан. Н.Батсуурь аваргын бугуйн дээрээс нь түлхэж барилдаж болдоггүй байхгүй юү. Тэгтэл бугуйн дээрээс нь түрээд хажуугаар нь нэг алхсан.

Өөрөө ч зорьсон “Багш аа би барилдмаар байна” гэсэн. Багш нь туслая, бэлдээд өгье гээд эхэлсэн. Нуулгүй хэлэхэд жоохон тамиртай эр хүн бүр бор дарс хүртэх гээд байдаг талтай. Тийм зүйлээс гарч сэргэнэ гэдэг өөрийнх нь маш их тэвчээр, хүсэл эрмэлзлийн хүч юм. Гэхдээ манай Э.Оюунболд нэг их уугаагүй. Би өөрөөс нь “Чи яаж архи уудаг юм” гэхээр “Би тэгдэг” гээд надад хэлдэг байсан. Би “Өө, чамайг ямар архичин гэдэг юм. Тэрнээс илүү нь зөндөө байгаа. Одоо өөрийгөө татаад л явчихна” гэдэг байлаа. Тэгэхээр хүн бодоод өөрийгөө татаж авч эхэлсэн. Тэглээ гээд тэр чигтээ алдаагүй буруу яваагаа ойлгоод орхиж чадсан. 22хон настай төрийн наадмын түрүү хүртсэн хүн шүү дээ. Тэр үед яах аргагүй их өндөрт гарсан. Өндрөөс уналтад орсон үе гэх юм уу даа. Уналт нь л тэр үе байсан байх. Аливаа зүйл уналттай, босолттой байдаг шүү дээ. Тийм учраас буруутгаад байх зүйл байхгүй.

-Хүмүүс Э.Оюунболд аваргыг Дагестан явж чөлөөтийн бэлтгэл хийснийг сайн мэдэж байгаа учраас тэр талаар нь л яриад байна. Энэ бэлтгэлийн талаар та дэлгэрэнгүй ярих уу? 

-Дагестан явж бэлтгэл хийсэн нь төлөвлөгөөтэй хийж байсан бэлтгэлийн нэг хэсэг л дээ. Тэнд очихдоо далайн түвшиний 0 градуст очиж уналтад орох, жингээ хасах зорилготой явсан. Биднийг Дагестан явах санааг Д.Сумьяабазар аварга гаргасан. Тэгээд Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Болд Дагестан руу явуулахаар холбогдоод 20 хүнийг хоёр сарын хугацаатай хамтарсан бэлтгэл хийлгэхээр тохирсон. Харин . Бид уг нь хоёр сарын хугацаатай гэсэн боловч яг 29 хоног бэлтгэл хийгээд ирсэн. Тэр хугацаанд Э.Оюунболд 35­-40 кг жин хассан. Тэгээд 30-40 кг жин нам дор хассан учраас уналтад ороод Цагаан сарын барилдаанд их муу барилдсан. Юун аварга болох гэмээр барилдаж байсан. Тухайн үед би улсын заан Б.Сайнбаяраас үндэсний бөх сэргэлт хэдий хугацаанд авдаг тухай асуухад 4­6 сар гэж хэлсэн.

-Арслан болсноосоо хойш аваргыг архи уудаг болсон. Бэлтгэл хийхгүй байгаа гэх мэт яриа их байсан шүү дээ?

-Ер нь сэтгэл зүйтэй харьцахаар тэр бүхэн арилдаг. Өөрөө ч зорьсон “Багш аа би барилдмаар байна” гэсэн. Багш нь туслая, бэлдээд өгье гээд эхэлсэн. Нуулгүй хэлэхэд жоохон тамиртай эр хүн бүр бор дарс хүртэх гээд байдаг талтай. Тийм зүйлээс гарч сэргэнэ гэдэг өөрийнх нь маш их тэвчээр, хүсэл эрмэлзлийн хүч юм. Гэхдээ манай Э.Оюунболд нэг их уугаагүй. Би өөрөөс нь “Чи яаж архи уудаг юм” гэхээр “Би тэгдэг” гээд надад хэлдэг байсан. Би “Өө, чамайг ямар архичин гэдэг юм. Тэрнээс илүү нь зөндөө байгаа. Одоо өөрийгөө татаад л явчихна” гэдэг байлаа. Тэгэхээр хүн бодоод өөрийгөө татаж авч эхэлсэн. Тэглээ гээд тэр чигтээ алдаагүй буруу яваагаа ойлгоод орхиж чадсан. 22-­хон настай төрийн наадмын түрүү хүртсэн хүн шүү дээ. Тэр үед яах аргагүй их өндөрт гарсан. Өндрөөс уналтад орсон үе гэх юм уу даа. Уналт нь л тэр үе байсан байх. Аливаа зүйл уналттай, босолттой байдаг шүү дээ. Тийм учраас буруутгаад байх зүйл байхгүй. Одоо Э.Оюунболд ахиад цаашаа арван гаруй жил барилдана гэж би боддог. Энэ хугацаанд нь ахиад л өөрийнх нь сэтгэл зүтгэл хэрэгтэй. Би хүүхдүүдээ “Шатаар дээшээ өгсөхөд хоёр, гурван шатыг алгасаж үсэрч болох ч 10, 15­-ыг алгасаж чадахгүй тийм болохоор бага, багаар нь эрмэлзэл өөдөө зүтгэ” гэж хэлдэг юм. 

-Яг нэг жилийн өмнө та хоёрын хамтдаа тавьсан зорилго төрийн наадмын есөн давааны ар дээр биелэхэд танд юу бодогдов? 

-Юу бодов вэ дээ. Би хоёр ч удаа уйллаа. Яг аварга болоход нь надад баяр хүргэх хүн олдоогүй учраас би ганцаараа уйлсан. . Тэр 24 хүний нэг болсон хүн маш их баяртай байгаа нь мэдээж. Тухайн үед хажууд нь байгаа аав ээж, багш нар, хамаатан садан маш их баярлаж байгааг ойлгож байгаа учраас гэр рүүгээ явсан. Гэртээ хариад усанд орж байхдаа ахиад нэг уйлаад авсан шүү. Одоо бодоход хүний үгэнд ордог хүн гэдэг чинь сайхан юм даа л гэж бодож сууна. Хүний үгэнд орно гэдэг чинь асар том хүмүүжил болоод давуу тал юм. Тэгэхээр манай Э.Оюунболд ухаантай байгаа биз.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.