СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-18

LIVE: ЖДҮХС-ийн зээлийн төсөл сонгон шалгаруулах хуралдаан яг одоо болж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас арилжааны банкаар дамжуулан зээл олгох, төсөл сонгон шалгаруулах хорооны хурал яг одоо ХХААХҮЯ-ны хажуугийн Хоршоологчдын холбооны 106 тоотод үргэлжилж байна.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар өнгөрсөн тавдугаар сарын 27-оос зургадугаар сарын 10-ны хооронд болсон бөгөөд

Төсөл сонгон шалгаруулах комисс эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуурыг хангасан 534 иргэн, аж ахуйн нэгжийн үлдээсэн бөгөөд түүнээс дараагийн шатанд тэнцсэн 47 төсөл ийнхүү сонгон шалгаруулалтын хурлаар ороод байгаа нь энэ аж. 

Хорооны шатанд шилжүүсэн нийт 47 төслийг төсөл хэрэгжүүлэх салбараар ангилан авч үзвэл боловсруулах үйлдвэрлэл 78.5 хувийг, ХАА, ойн аж ахуйн салбар 12.5 хувийг, бөөний худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, нийтийн хоолны үйлчилгээ 9 хувийг тус тус эзэлж байна.

Нийт боловсруулах үйлдвэрийг эдийн засгийн дэд ангиллаар задлан авч үзвэл мах боловсруулах, сүү сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур угаах самнах, арьс шир боловсруулах, гутал засвар, үйлдвэрлэл гэх мэт Засгийн газрын 190 дүгээр тогтоолоор батлагдсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбартай нийцэж байгааг харж болохоор мөн эдгээр төслүүд нь импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийтдээ …. шинэ ажлын байр бий болгох төслүүд дараагийн шатанд тэнцсэн байна.

Төслийн урьдчилсан судалгааг хийхдээ төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцоололыг олон улсын зээлийн шинжилгээний арга, аргачлал, рейтингийн үнэлгээг ашиглан нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр үнэлсэн гэж ХХАХҮЯ-наас мэдээллээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.