Монгол Улс Тайланд улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 31.2 сая ам.долларт хүрчээ.
Энэ оны эхний таван сарын байдлаар гэхэд Монголын улсын экспорт 85 хувиар нэмэгдэж, 3.3 сая ам.доллар, импорт 28 хувиар нэмэгдэж, 13.7 сая ам.доллар болжээ.
Монгол Улс Тайландад молибдений хүдэр, жонш, үхэр, адууны боловсруулсан шир экспортолж, элсэн чихэр, цагаан будаа, цаас болон картон, суудлын автомашин, ачааны тэрэг зэргийг импортолдог.
Дашрамд дурдахад, Монголын 15000 гаруй иргэн Тайланд руу, Тайландын 3000 гаруй иргэн Монгол руу зорчоод байна.