Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэн г.Ганцэцэг хоёр охинтойгоо хамтран зуны амралтаар нь энэхүү сайхан өргөөг барьж босгожээ.
Элсийг шуудайлан гол ханаа босгоод гадуур нь цементэлсэн ажээ. Унтлагын өрөө нь тусдаа энэхүү таван ханатай гэрийг "Хотын тохилог байшин шиг тав тухтай" хэмээн гэрийн эзэн онцолжээ.