СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Алдаатай зураг төслийн улмаас 30 дугаар цэцэрлэгийн барилгын ажил хойшилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

БСШУСЯ-наас сургууль, цэцэрлэгийг барих, өргөтгөхтэй холбоотой 105 төслийг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний 27 нь сургууль, 67 нь цэцэрлэг, зургаа нь спорт заал, дөрөв нь бага сургуулийн цогцолбор барих, өргөтгөх төсөл. Цэцэрлэгүүдийн өргөтгөлийн ажлын явцтай өнөөдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан төлөөлөл газар дээр нь очин танилцаж байгаа юм.

.

“Зэндмэнэ суварга” ХХК-ийн инженер суурийн зураг төслийг алдаатай хийсний улмаас барилгын суурь өндөржүүлэлттэй гарсан тул Барилгын хөгжлийн газарт шалгуулах, цаашид угсралтын ажлыг гүйцэтгэх эсэхийг хянаж шалгах зэргээс болж 46 хоног сул зогссон. Ингээд уг өндөржүүлсэн суурь дээрээ цэцэрлэг барих болж, сарын дотор хоёр давхар барилгын цутгалтын ажлыг дуусган маргаашнаас өрлөгийн ажил эхэлнэ. . Түүнчлэн гадна дулааны шугам сүлжээний зураг төслийг хийхдээ 57 дугаар цэцэрлэгийн тохижилтын дундуур хийсэн байсан тул зураг төслийг нь өөрчлүүлэн явган хүний гудманд гаргуулахаар болсон хэмээн дурдав.

Зураг төслийн компанийн буруутай үйл ажиллагаанаас бол барилгын ажилд саад болохоос гадна энд суралцах хүүхдүүд есдүгээр сарын 1-н гэхэд цэцэрлэгтээ суралцах хугацаа хойшилж байна.

Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Баяртуяа: Манай цэцэрлэг 1964 онд ашиглалтад орсон бөгөөд бүрэн хүчин чадлаараа 250 хүүхэд суралцдаг байсан. . Манай цэцэрлэгт хамран сургах тойргийн 664 хүүхэд суралцах ёстойгоос 480 хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт суралцах нөхцөл бүрдэж байна.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан: .

БСШУСЯ-наас өгч буй үүрэг даалгаврын хүрээнд “Зэндмэнэ суварга” ХХК бүх нөөц бололцоогоо ханган ажиллана гэдгийг дурдлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.