Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон Д.Тогтохсүрэн нарын байр суурийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-УИХ-ын даргын 68-р захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдлаа. Нутгийн удирдлага, гүйцэтгэх засаглал, парламентийг бэхжүүлэх, шүүх засаглал гэсэн дөрвөн ажлын дэд хэсэг байгуулагдсан. Өчигдөр орой, өглөө хуралдлаа.
Ерөнхийлөгч 49 санал гаргасан байна гэж үзсэн. Үүнээс 12 нь 62 гишүүний өргөн барьсан ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хөндөгдөөгүй буюу шинэ санаа орж иржээ. Иймд хуралдаад, эцсийн шийд гаргасангүй. Нухацтай хандах хэрэгтэй гэж үзлээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-МАН-ын бүлэг өчигдөр орой хуралдсан. Өнөөдөр ажлын хэсэг хуралдлаа. Нэгдүгээрт, судлахад хугацаа хэрэгтэй юм гэж үзсэн. Ард иргэд юу гэж үзэж байна вэ? Энэ бүгдийг мэдэхэд хугацаа хэрэгтэй. Хоёрдугаарт, үндэсний зөвшилцөл хэрэгтэй байна.
Үдээс хойш МАН-ын бүлэг хуралдана. Маргааш УИХ-ын чуулган хуралдана.
Ерөнхийлөгчийн саналд хүлээн авмаар заалтууд байна. Сонгуулийн холимог тогтолцоо, 108 гишүүнтэй байх, таван жилийн хугацаагаар томилох зэрэг заалтын талаар масс юу гэж үзэж байгааг танадана. Ард түмний дунд хэлэлцүүлэг хийнэ.