СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Х.Нямбаатар: Гишүүдийн тоог нэмэхийг ард түмэн дэмжихгүй л байгаа шүү дээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Гэвч өчигдөр /2019-07-16/ Ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэмжээний санал оруулж ирсэн. Уг төсөлтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүдээс тодруулга авч хүргэж байгаа билээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

"Хоёр хязгааралт байгаа. Суурь зарчмын шинжтэй өөрчлөлт биш байх ёстой. Мөн 35-аас дээшхи хувийн өөрчлөлтийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж үзэхгүй. Түүнээс дээш гарвал "шинэчилэн найруулсан шинэ Үндсэн хууль" гэж үзнэ гэсэн хуулийн хязгааралт бий. 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр баримтлах журмыг баталсан. Мөрдөөд 10-аад хонож байна. Энэ дэг дээр нэг төсөл хэлэлцэнэ гэж бий. Хоёр зэрэгцээ төсөл хэлэлцэж болохгүй. 

Бусад ердийн хуулийг /нэг ижил агуулгатай/ хоёр зэрэгцээ хэлэлцэж явж болдог. Хэлэлцүүлгийн шатанд нэгтгээд баталж ч болдог. Харин Үндсэн хуулийг батлах процесс дээр зөвхөн нэг л хуулийг хэлэлцэнэ.

Дэгийн тухай хуулийн 11-ын 3,4 шиг санаж байна. Түүнд ямар зохицуулалт байгаа вэ гэхээр саналын түвшинд авч үзэж болно гэсэн нэг өгүүлбэр бий. Эхний ээлжинд бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан  саяны хуулийн төслийг /хуулийн төсөл хэлбэрээр үзэл баримтлал бичиж ирсэн шдээ/ манай төсөлд өгсөн санал гэж тусдаа ирсэн байгаа. Мөн хуулийн төсөл гэж бий. Манай төсөл дээр аль аль нь давхцаж байгаа юм, аль аль нь хүлээн авах боломжгүй гэх мэтээр том ажлын хэсэг дээрээ ярилцаад байж байна. Таван дэд ажлын хэсэг өглөө хуралдсан" гэлээ. 

-Тухайлбал гишүүдийн тоог нэмэх заалтууд дээр та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр бид урд нь хоёр ч хэлэлцүүлэг хийгээд явсан. Ард түмэн гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй л байгаа шүү дээ. 90 гаруй хувь нь. Тогтолцооны тухайд ард түмнээр хэлэлцүүлэхэд их л эсэргүүцэж байна лээ. Манай улсын хувьд өөрийн өвөрмөц онцлогтой. Европын улс орнууд порпорциональ хэлбэрээр сонгуулиа зохион байгуулдаг. Манай улсад бол газар нутаг өргөн, орон нутгийн мандатын зарчим дээрээ суурилсан хөгжлийн бодлого төлөвлөлт явагддаг, төсөв хувиарладаг тул тогтолцоог өөрчлөх дээр нилээн хэдэн гишүүн эсрэг байр суурьтай байгаа.

Х.Нямбаатар: Сонгуулийн тогтолцоог хуулиар зохицуулна гэсэн заалтаа л баримтлах ёстой...

Хууль өөрөө ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой. Хоёр удаагийн хэлэлцүүлэг хийлээ. Сонгогчид гишүүдийн тоог нэмэх шаардлаггүй, тогтолцоог хэвээр байлгах хэрэгтэй гэж хэлж байна. Би ч бас ийм байр суурьтай байна. 

-Ерөнхийлөгчийн төслийг ажлын хэсэг дээр ярилцсан уу?

-Өглөө 5 дэд ажлын хэсэг хуралдсан. Жишээлбэл манай Шүүх эрх мэдлийн бүлгийн дэд ажлын хэсэг хуралдсан. Бидний хөндөж чадаагүй, яг гарцаа байхгүй оруулж ирэх ёстой байсан "Шүүхийн тойргийн систем"-ийг Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр тусгагдаж орж ирсэн байна. Дэгийн хуультайгаа хир нийцэж байгаа талаар ярьвал болчихож байгаа юм. Одоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ түшиглсэн шүүхийн тогтолцоотой. Энэ нь өөрөө ачааллыг харилцан адилгүй зохицуулдаг. 1500 хүн амтай нэг сум дундын шүүхтэй байх зарчмыг бодолцож үзэж авах ёстой санал л гэж харж байна. Манай төсөл дээр "Шүүгчийн хариуцлагын зөвлөл" гэж бий. Гэтэл Ерөнхийлөгчин өргөн барьсан төсөл дээр "Шүүгчийн сахилгын хороо" гэх мэт байна. Бид агуулгаар нь авчихаж болох талтай юм гэж ажлын хэсэг дээрээ ярьсан. 

Шүүхийн Ерөнхий зөвлөл болон шүүгчийн томилгооны системийг өнөөгийн түвшинд хадгална гэсэн заалт Ерөнхийлөгчийн төсөл дээр бий. Үүнийг бид авах боломжгүй юм байна гэх мэтээр харж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.