БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр хоёр эгнээ, 289.4 у/м гүүрийн барилгын ажил дуусаж, энэ сарын 5-нд хөдөлгөөнийг нээсэн.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хааж, засварын ажлыг эхлүүлж, хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөжээ.
Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгч үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” компаниуд ажиллаж байна.
Сонсголонгийн гүүр нь Нийслэлийн авто замын сүлжээний босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлах бөгөөд хотын төвлөрлийг бууруулах, зорчих хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой байгууламж юм.