Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төв болон Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХКийн эзэмшлийн А4 магистрал төв шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээг өргөтгөн сольж, шинэчлэхээр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Төв шуудан”-ийн зүүн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг зүүнээс баруун зүгт чиглэх хөдөлгөөнийг өчигдрийн 23:00 цагаас эхлэн маргааш өглөөний 06:00 цаг хүртэлх хугацаанд хаахаар болжээ.
Иймд дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:1 “5 шар – Офицеруудын ордон” угсраа, Ч:2 “Шархад – МУБИС – 3, 4-р хороолол”, Ч:3 “Зүүн салаа – Халдвартын эмнэлэг”, Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв”, Ч:18б “3, 4-р хороолол – ТЭЦ3 – Цэцэг төв”, Ч:23 “Чингэлтэй – Зүрх уул – МУБИС – Цэцэг төв”, Ч:29 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал”, Ч:34 “Шархад – МУБИС – 3, 4-р хороолол”, Ч:37 “Улаан хуаран – 4 хороолол”, Ч:48 “Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС” Ч:52 “3, 4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан”, Ч:57 “Улаан чулуут – Их наран – МУИС”, Ч:58 “3,4-р хороолол – БММЗ”, Ч:59 “ХМК – Офицеруудын ордон”, Ч:66 “Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол” ШҮ:1 “5 шар – Ботаник” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна.