ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газраас өнөөдөр “Яараад яахав дээ” аяны үр дүнгийн талаар мэдээлэл хийхээр болжээ. Уг аяныг эхлүүлээд ердөө нэг сар болоход авто ослоор нас барсан хүний тоо 11.7 хувиар, авто ослын улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 49.7 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50.8 хувиар буурсан эерэг үзүүлэлт гараад байгаа аж.