Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын арслан Ц.Содномдорж, Увс аймгийн Давст сумын харьяат Улсын арслан П.Бүрэнтөгсийг хаялцах барьцнаас цээжин дээрээ өргөн гарган унагасан.
Уг барилдааны дараа П.Бүрэнтөгс арсланг дэмждэг жаал хүү “П.Бүрэнтөгс уначихлаа” хэмээн цурхиртал уйлж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан нь олон нийтийн хайр эгдүүцлийг төрүүлээд байна.