Улаанбаатарын цагаар энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө сарны хагас хиртэлт болно. Энэ хиртэлийг Австрал, Африк, Хойд Америк, Европ тивийн зарим улс орнууд болон Ази тивээс ажиглаж болох юм. Монгол Улсад шөнийн 02:43 минутанд уг хиртэл эхлэх бол 05:07 минутанд оргил үе нь тохиож байгаа юм. Энэ үед сарны хиртэл 60 хувьтай ажиглагдах бөгөөд 05:11 минутанд сар жаргана.
Улаанбаатарын цагаар урьдчилсан товч мэдээ:
7.16-нд Сар, Санчираас урагш 0.2°-аар байрлана. 15 цагт
7.17-нд Сар, Дэлхий вангаас хойш 0.04°-аар байрлана. 1 цагт
7.17-нд Бүтэн тэргэл сар. Арван тавны сар 5:38 цагт
7.17-нд Сарны тал хиртэлт 5:38 цагт
Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь Нар, Дэлхий, Сар гурав энэ дарааллаараа нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана. Иймээс сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг.
Нар хиртэлтээс ялгаатай нь, сар хиртэлтийг дэлхийн аль ч шөнийн хэсгээс ажиглах боломжтой байдаг.
Сарны хэмжээ жижиг байдгаас нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сар хиртэлт хэдэн цагаар үргэлжилнэ. Мөн сар хиртэлтийн үеэр сар энгийн тэргэл сараас илүү хурц болдоггүй тул тусгай багаж ашиглалгүй энгийн нүдээр харахад аюулгүй байдгаараа нар хиртэлтээс ялгаатай.