СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-07-16

Хөдөлмөрийн баатар Б.Шаравыг Хэнтий аймгийн Жаргалтхаанд хөдөөлүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

 

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав өвчний улмаас 2019 оны долдугаар сарын 15-нд таалал төгсөж, Монголын хөгжмийн урлагт нөхөж баршгүй гарз тохиосон билээ. 

Иймд Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр 14 цагт ар гэрийнхэнтэй нь уулзаж, хэзээ, хаана нутаглуулах талаар ярилцахаар тогтсон байна. 

Одоогийн хэлэлцэж байгаагаар баасан юм уу, даваа гарагийн аль нэгт Дуурийн театраас гаргаж (бэлтгэл ажил амжвал баасан гарагт, амжихгүй бол Долдугаар сарын 22-ны даваа гарагт.Сур), Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд нутаглуулахаар тогтож байна. Учир нь хөгжмийн зохиолч Б.Шарав 1952 оны 11 сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн юм.   

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.