СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ОБЕГ: Иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд осолдож байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Онцгой байдлын ерөнхий газраас Үндэсний баяр наадам болон амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан тухай болон үер, усны осол, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч А.Дуламсүрэн:

гэх тоон мэдээлэл байна. Усанд осолдсон хүмүүсийн 3 нь хүүхэд байсан.  Иргэд гол усны эрэг дээр амарч байх үедээ хүүхдээ хараа хяналтгүй орхих, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орж байгаагаас үүдэн осолдож байна. Тухайлбал, Булган аймгийн Орхон суманд, эрэгтэй 17 настай, эрэгтэй 18 настай хүн осолдсон бол Сэлэнгэ аймагт Орхон голд 6 настай эмэгтэй хүүхэд осолдсон байна.

Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:

Баяр наадмын өдрүүдэд үймрийн бүсэд 101 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд нэмэлтээр нисдэг тэргээр 24 албан хаагч очих гэж байна. Түймрийн бүс нь машин техник очих боломжгүй алслагдсан өндөрлөг бүсэд гарч байгаа учраас албан хаагчид явганаар очиж байгаа. Амралт зугаалгад явж байгаа иргэд та бүхэн ил гал гаргахгүй байх, гаргасан тохиолдолд сайтар унтрааж байхыг сэрэмжлүүлж байна.

ОБЕГ-ын Мэргэжлийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Л.Тамир:

Онцгой байдлын газраас иргэд олон нийтэд чиглэсэн сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүр өгсөөр байгаа боловч иргэд төдийлөн хайхрамжгүй хандаж байна. Үүнээс үүдэн осолд орж эндэж байгаа иргэдийн тоо буурахгүй байна. Долдугаар сард ихэнх нутгаар халж, хуурайшилт ихтэй байх учраас болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлэх, амарч зугаалах үедээ ил гал, нурмаа сайтар унтрааж байхыг сэрэмжлүүлж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.