СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын эдийн засаг 27 жилийн хугацаан дахь хамгийн доод өсөлтийг үзүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

. Гэхдээ БНХАУ-ын аж үйлдвэрийн болон жижиглэнгийн худалдааны салбар энэ жилийн эхний хагаст буюу өнгөрсөн зургаан сарын хугацаанд харьцангуй тогтвортой байжээ. Харин БНХАУ-ыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 5.8 хувиар өссөн байна.

Хэдийгээр гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн боловч жижиглэн худалдаа болон автомашины борлуулалт буурсан үзүүлэлттэй байна. АНУ болон Хятадын худалдааны дайныг зөвхөн хоёр улсын эдийн засаг, худалдааны түншүүд төдийгүй дэлхийн олон орон анхааралтай ажиглаж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн сарын сүүлээр Японд болсон “Их 20”ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын худалдааны хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон. Гэвч хоёр тал аль аль тал нь буулт хийх төлөв ажиглагдахгүй байгаа талаар ажиглагчид онцолж байна. Ямартай ч Бээжингийн зүгээс эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд хоёр их наяд юанийн татварын хөнгөлөлт зарлаж, орон нутгийн дэд бүтцийг дэмжих тусгай бонд гаргаад байгаа.

Эх сурвалж: https://www.todayonline.com/world/china-second-quartergdp-growth-slows-62-year-year-27-year-low

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.