Авто замын засвар, шугам сүлжээний ажил эхэлж, нийслэл хотын хэд хэдэн газарт зам хаажээ.
Тухайлбал, энэ сарын 13-16-ны өдрийг дуустал Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо буюу 19 дүгээр хорооллын автобусны буудлын гүүрэн гарц хүртэлх авто замыг хаажээ. Гүүрэн гарцын зүүн талын дулааны шугам сүлжээний нэвтрэх сувгийг ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Энэ сарын 14-ны 08:00 цагаас 16-ны 08:00 цаг хүртэл Гурвалжингийн гүүрний урд, хойд талыг бүрэн хаажээ. “Одкон Холдинг” ХХК нь инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Уг замын доор байрлах дулааны шугам сүлжээний ажил хийгдэж байгаа тул жолооч нар Нарны гүүр болон Энхтайвны гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-18-ны өдрийн хооронд хаахаар болжээ. Хууль зүйн яамны захиалгаар “Дабль пирамид констракшн” ХХК нь дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх гэнэ. Иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу.
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай автозамын барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ холбогдуулан Завхан аймгийн Алдархаан, Идэр, Яруу сумдын нутаг дэвсгэр дэх Загастайн давааны дээрх чиглэлийн замыг энэ сарын 13-наас ирэх есдүгээр сарын 1-н хүртэл хаахаар болжээ. Үргэлжлүүлэн ирэх есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэл Алдархаан сумын Чигэстэй багаас Загастай баг хүртэлх 37 км автозамыг хааж замын ажил гүйцэтгэх юм байна.