Дэлхийн шилдэг тоглолтууд: Taylor Swift
Дэлхийн шилдэг тоглолтууд: Taylor Swift

 

Үзэгч сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Америкийн алдарт дуучин Тейлор Свифтийн 2018 оны аялан тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Taylor Swift

14 насандаа дуу хөгжмийн карераа каунтры хөгжмөөр эхлүүлж магадгүй хамгийн залуудаа дэлхийн алдарт Sony/ATV Music дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсан дуучин бол Тейлор Свифт байж мэднэ. 2006 онд өөрийн нэрээрээ гаргасан анхны цомог нь дуу хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн цомог болсон юм. 2008 гаргасан студийн хоёр дахь "Fearless" цомгийн дуунуудаараа тэрээр дөрвөн ч гремми шагналыг хүртэж хамгийн залуудаа "Оны шилдэг цомог" шагналын эзэн болж байлаа.

Ерөөс түүнийг алдар хүнд, амжилт байнга дагаж явдаг ба 2017 онд гаргасан түүний зургаа дахь студийн цомог болох "Reputation" цомог нь нэг долоо хоногийн дотор нэг саяаас дээш хувь борлуулагдсан нь дөрвөн цомог нь дараалан нэг долоо хоногийн дотор нэг саяас дээш хувь борлуулж чадсан хамгийн анхны уран бүтээлч болсон юм. Тэрээр дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр гурван удаа (2010, 2015, 2019) нэрлэгдэж байсан удаа. 

Түүний хамгийн сүүлийн "Taylor Swift's Reputation Stadium Tour" аялан тоглолт нь 2018 оны тавдугаар сараас мөн оны 11 дүгээр сар хүртэл 53 удаа тоглогдож 345.700.000 долларын орлого олсон тоглолт болсон юм. Уг тоглолтыг дэлхий даяар 2.8 сая хүн үзсэн гэсэн тооцоо байдаг байна.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл