СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-10-04

Хайр, гэгэлзэл, догдлол айсуй

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

 

Гэгээн хайрыг магтан дуулагч “Цагаан Уул-2018” яруу найргийн наадмын тов гарчээ. 20 дахь удаагаа зохион байгуулж буй хайрын шүлгийн уг наадамд залуу найрагчид уран бүтээлийн тайзнаа цуглан шүлгээ сойж өрсөлддөг. Тус наадмыг Монголын Залуучуудын Холбоо, Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ “Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо хамтран зохион байгуулах юм. Уг наадмаар залуу яруу найрагчдын бүтээлийг дэмжин олонд хүртээл болгох мөн монгол хэлний үгийн яруу сайхныг түгээн дэлгэрүүлэх сурталчлах зорилготой явуулдаг билээ.

Наадам уламжлал ёсоор дөрвөн үе шаттай, шат бүр тодорхой сэдвийн хүрээнд гурван шүлгээр оролцоно. 


Шалгаруулалт нь: 
I шат:
2018.11.01-нд оролцогчид чөлөөт сэдвээр оролцоно. Шүүгчдийн зөвлөлийн хурлаар бичгээр шалгаруулалт хийнэ II шатанд тэнцсэн 33 оролцогчдын нэрсийг зарлана. 

II шат: 2018.11.02  Шилдэг 33 оролцогч үндэсний хувцастай оролцох бөгөөд шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 13 шилдэг оролцогч шалгарна. 

III шат: Шилдэг 13 оролцогчдоос шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 5 шилдэг оролцогч шалгарна. 
IV шат: Шилдэг 5 яруу найрагч шалгарч тэргүүн байрын төлөө өрсөлдөнө. 
Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлтээр шүлэг уншина. 
Орон нутгаас оролцогчдын бүтээлийг
энэ сарын 27-ныг дуустал  Myf@myf.mn хаягаар авах бол Улаанбаатар хотоос оролцогчид энэ сарын 27-31 хүртэл МЗХ-ны 2 давхарт 207А тоотод бичгээр болон Myf@myf.mn хаягаар бүтээлээ ирүүлж болох гэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.