Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд Үндэсний их баяр цэнгэл наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга боллоо.
Хоёрдугаар зууны агуу их аварга Б.Бат-Эрдэнээс хойш Хэнтий нутгаас төрсөн анхны аварга нь Э.Оюунболд байлаа. Тэрбээр үзүүр, түрүүний барилдаанд Улсын аварга Н.Батсуурийг шуудагнаас голлож түрэх мэхээр давж наадамчин олноо баясгалаа.