Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын арслан Ц.Содномдоржийг давхар шуудагны барьцнаас голлож, түрж хөөх мэхээр өвдөг шороодуулснаар Ардын хувьсгалын 98 жилийн үндэсний их баяр наадмын үзүүр түрүүнд шалгарч үлдлээ.
Улсын арслан Э.Оюунболд энэ жил 26 нас хүрч байгаа бөгөөд энэ жилийн наадамд түрүүлбэл Улсын аварга болох юм. Э.Оюунболд арслан энэ жилийн бөхийн бэлтгэлээ ОХУ-д базааж байсан билээ.