Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын шагайн харваа өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Шагайн харваанд 96 багийн нийт 798 харваач цэц мэргэнээ сорьжээ. Тухайлбал, ахмадын 12 баг, залуусын 84 баг оролцсон юм.
Ингээд;
Энэ жилийн хамгийн өндөр настай харваач нь Хэнтий аймгийн харьяат 86 настай М.Дагвадорж гуай байсан бол хамгийн залуу харваач Өмнөговь аймгаас ирж оролцож буй 16 настай н.Өсөхбаяр байв. Мөн улсын цолтой 300 гаруй харваач тэмцээнд оролцсон аж.
Үндэсний баяр наадамд 2007-2009 онд түрүү авч байсан бол 10 жилийн дараа түрүүлсэндээ баяртай байна
МУ-ын үлэмж дархан мэргэн Л.Болд “Шагайн харваа наадамчин олны шимтэн үздэг наадам болсон. Наадмынхаа харваанд түрүүлсэндээ баяртай байна. УБТЗ-д 38 дахь жилдээ ажиллаж, шагайн харваагаар 28 дахь жилдээ хичээллэж байна. Үндэсний баяр наадамд 2007-2009 онд түрүү авч байсан бол 10 жилийн дараа түрүүлсэндээ баяртай байна. Манай багийн амжилтаас гэвэл наадамдаа гурван удаа үзүүрлэж, хоёр удаа гуравдугаар байрт шалгарсан байдаг” гэлээ.