Наадамчин олныг хоггүй, цэвэрхэн наадуулах үүднээс тохижилт үйлчилгээний ажилчид болон сайн дурын залуус ажиллаж байна. Үүний үр дүнд энэ жил "хоггүй наадам" болж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 200 орчим оюутан хоггүй наадахыг уриалан ажиллаж байгаа бол нэг дүүргээс 30 орчим тохижилт үйлчилгээний ажилтан цэвэрхэн наадамлах гол "үйл ажиллагаа"-г хариуцан ажиллаж байна.