Тээврийн цагдаагийн алба баяр наадмын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ, нэмэлтээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогчийн хамт өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин Нийслэл хот болон Хүй 7 худагт хоёр хуваагдан үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.07.11-ний өдөр нийт 288 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 188 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 8 хүн гэмтэж бэртсэн бөгөөд алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлэн, 6 хүнийг шүүхээр баривчилсан байна.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж, уриалж байна.