СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-04

Аюулт үзэгдэл, ослын тоо 7,6 хувиар буурчээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Улсын хэмжээнд 2018 оны 09 дүгээр сарын байдлаар нийт 3186 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 170 хүн амь насаа алдаж, 51 хүн гэмтэж бэртэн, 1417.3 мянган толгой мал хорогдож, 17.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 7,6 хувиар буурч, хохирлын хэмжээ 46,4 хувиар буурчээ.

  Эдгээрийн хор уршгаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 789 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 33.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

 Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 5-аар нэмэгджээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 71-ээр буурч, аварсан эд хөрөнгө 17.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

 


Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.