СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразилийн Ерөнхийлөгч хүүгээ АНУ-д суух элчин сайдаар томилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэ жил 35 настай Эдуардо Болсонару Конгрессын гишүүний алба хааж байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сард аавыгаа Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш гадаад хэргийн зөвлөхөөр нь ажиллах болсон байна.

Тус улсаас Бразилийн Ерөнхийлөгчийг сонгогдоход Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэг ихээхэн тус болсон гэж эх сурвалж дурджээ. Түүнчлэн Эдуардо Болсонаро Бразилийн Гадаад хэргийн яаманд маш чухал нөлөө бүхий эрхэм гэжээ.

 

 

Жаир болон Эдуардо эцэг хүү Болсонару АНУ-ын бодлогыг дэмжигчид гэдгээ харуулсан байна. Бразилийн өмнөх эрх баригчид Арабын орнуудтай болгоомжтой харьцдаг байсан бол шинэ эрх мэдэлтнүүд тогтсон уламжлалыг эвдэж Эдуардо нь Израйлийн байр суурийг онцгойлон дэмжиж буйгаа ил тодоор илэрхийлдэг. 

 

Эх сурвалж: www.bbc.com 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.