СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“ТОРГОНЫ ЗАМ” олон улсын авто ралли анх удаа Монголоор дамжин өнгөрч байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийд алдартай "Торгоны зам" авто ралли арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэ сарын 6-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхэлсэн ралли баяр наадмын эдгээр өдрүүдэд Монголын нутгаар дамжин өнгөрч байна.

 

 

"Торгоны зам-2019" Авто ралли уралдаан Монгол улсын нутаг дэвсгэрээр анх удаа дамжин өнгөрөхтэй холбогдуулан уралдаанд оролцохоор ирсэн бүх төрлийн автомашин, тэдгээрийн тээвэртэй холбоотой асуудалд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах тухай Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал гарсан. Тушаалын хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг томилогдон, авто замын аюулгүй, бэлэн байдлыг хангаж, тэмдэг тэмдэглэгээг сайжруулан, зам хариуцагч байгууллагууд тэмцээний үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.

 

 

Уралдаанд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй төлөөлөгч болон 120 улсын сэтгүүлч ажиллаж байгаа ба тэдний байрлах түр кэмп Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын гадна талбайд байрлаж байгаад өчигдөр гараанаас гарчээ. Монголд болох уралдаан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоос Орхон, Дархан-Уул, Төв, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймаг гэсэн маршрутаар зохиогдож, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайт боомтоор нэвтрэн, БНХАУ-ыг зорих юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.