СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тод манлай уяач Л.Батмөнх: Төр, түмний нүдэн дээр авлига авч, эрлийз морь уралдуулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Монгол улсын Тод манлай уяач Л.Батмөнх "Авлига өгөөгүй болохоор нь миний морийг хасчихлаа. АТГ ажлаа хийхгүй байна" хэмээн Хурдан морины комиссийн гадна бухимдаж байхтай нь таарч бид дараах ярилцлагыг авлаа. 

Тэрээр улсад 30 гаруй айраг, түрүү авсан уяач аж. Гэтэл түүний Сүхбаатар сумын Асгат гаралтай сартай хүрэн адууг 140см-ээс дээш, эрлийз гэсэн ангилалд оруулан гарааны зурхай руу явж байхад нь барьж авчирчээ. Эрлийз адуу мөн, бишийг сэрвээний өндөр, шүд, үүлдэрлэг байдлыг нь хасаж тогтоодог аж. 

Тод манлай уяач Л.Баянмөнх: 

-Энэ наадам эрлийзүүдийн наадам болж байна. Төр, түмний нүдэн дээр авлига авч эрлийз морь уралдуулж байна. Жинхэн монгол адууг хасаж байна. Уяач хүний бүтэн жилийн хөдөлмөрийн ингэж болохгүй шүү дээ. Морины комисс авлига өгснийг нь гаргадаг, авлига өгөөгүйг нь аваад үлдэж байна гэсэн юм. 

Зарим иргэд "Та нар тав, арван сая төгрөг авч, морь гаргаж байгаа чинь үнэн биз дээ?" хэмээхэд Комиссийн гишүүн "Нотол, нотол. Авсан, өгснөө аваад ир" хэмээж байлаа.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.