Улсын их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 247 шандаст хүлэг бүртгүүлснээс 190 нь уралдлаа. Айргийн тавд хурдалсан морьдын мэдээллийг хүргэе.
Түрүү магнайд: Сэлэнгэ аймгийн Мандал/Сүхбаатар сумын харьяат Д.Очирсүрэнгийн зээрд
Аман хүзүүнд: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы халиун
Айргийн гуравт: Нийслэлийн алдарт уяач Б.Эрдэнэбатын зээрд халзан
Айргийн дөрөвт: Булган аймгийн Сайхан сумын харьяат, Улсын дээд шүүхийн шүүгч С.Нямжавын халтар
Айргийн тавд: Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдиннямын цоохор