Улсын их баяр цэнгэл наадмын шүдлэн насны морьдын уралдааны түрүү хар шүдлэнгийн уяач Ганзоригийн Ганбаяр хэмээх 26 настай залуутай ярилцлаа.
Тэрээр долоон наснаасаа морь унаж эхэлсэн ба найман настай байхад нь аав нь шарга морь зүсэлж өгснөөр морь уях эрдэмд суралцаж эхэлжээ. Нийт долоон жил хурдан морины унаач хийсэн байна.
Энэ жил түрүүлдэг хар шүдлэнг аав нь өнгөрсөн жил өгсөн ба энэ жил өөр морь уяагүй гэнэ.
Хар шүдлэнгийн үүлдэр угсаа нь аав талаасаа Монгол хээрийн удам, ээж талаасаа Төв аймгийн Алтанбулгийн Дунгаан ногоон гэж гүүнээс угшилтай хурдан ажнай юм байна.
Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Аав Ганзоригийнх нь морь уяаны олон жилийн хөдөлмөрийн оргил нь ийнхүү хар шүдлэн болжээ. Тэдний гэр бүл ийнхүү улс, бүсийн арав гаруй айраг, түрүү хүртээд байгаа сайхан амжилтаар улс хувьсгалын 98 жилийн ойгоо угтаж байна гэлээ.